card

Хүнс ǀ Prima

Просум Интернэйшнл ХХК нь ХБНГУ болон Итали улсын тэргүүлэгч үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор. Бид эрүүл, чанартай, хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцэх хүнсний бүтээгдэхүүнийг Prima нэрийн доор хэрэглэгчиддээ хүргэж байна.
Prima вебсайт
story-image

Ludwig Weinrich GmbH & Co. KG

4 дахь үедээ шоколадны үйлдвэрлэл эрхэлж байгаа, ХБНГУ-ын дээд зэргийн шоколад үйлдвэрлэгч Ludwig Weinrich. Ludwig Weinrich нь өндөр стандартыг хангасан түүхий эдийг гэрээт тариаланчдаас шудрага өрсөлдөөний зарчмаар худалдан авч, нарийн хяналтан доор үйлдвэртээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг. Тус үйлдвэрийн нэрийн хуудас болсон Weinrich’s 1895 шоколад нь танд 100% чанарыг мэдрүүлэх болно.

story-image

EcoFinia GmbH

Сайн чанарын шоколадыг үйлдвэрлэдэггүй харин бүтээдэг... Тэгвэл ХБНГУ-ын EcoFinia нь Vivani шоколадыг бүтээж, олон улсын органик шоколадны зах зээлд нэрээ тамгалсан. Vivani шоколад нь 100% органик орц найрлагтай, малын гаралтай түүхий эд ашиглаагүй, какаоны үрээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарыг баталгаажуулсан, гарал үүсэл тодорхой какао ашигласан, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодолтой, хүүхдийн хөдөлмөр мөлжөөгүй зэрэг олон давуу чанартай.

story-image

Teekanne GmbH & Co. KG

125 жилийн түүхтэй Германы алдарт Teekanne цайны үйлдвэр нь ямагт шинэлэг бүтээгдэхүүн боловсруулж, дэлхийн цайны зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулж ирсэн. Үүний тод жишээ нь хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэж дадсан дүрдэг цайны уутыг анх 1949 онд Teekanne зохион бүтээсэн юм. Teekanne нь Герман улсын цайны зах зээл болон дэлхийн жимсний цайны зах зээл дээр тэргүүлэгч үйлдвэр.

story-image

Roestfein Kaffee GmbH

Анх 1908 онд Кнайп ламын жороор кофе боловсруулж эхэлсэн Германы Roestfein кофены үйлдвэр нь өдгөө патентлагдсан Wirbelschicht технологиор сайн чанарын кофе үйлдвэрлэж байна.

story-image

Hengstenberg GmbH & Co. KG

1876 онд анх байгууллагдсан ХБНГУ-ын Hengstenberg үйлдвэр нь олон айл өрхийн №1 сонголт байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл үүсгэн байгуулагчийн гэр бүлийн эзэмшилд орших тус үйлдвэр нь зөвхөн дээд зэргийн түүхий эдийг үе дамжсан жороор боловсруулж уламжлалт амт, давтагдашгүй чанарыг хэрэглэгчиддээ тогтмол мэдрүүлдэг.

story-image

Bad Reichenhaller

Bad Reichenhaller AlpenSalz нь олон үеийн эзэгтэй нарын гал тогойнд зайлшгүй байсаар ирсэн чанарын хамгийн өндөр түвшний байгалийн давс юм. Эрүүл мэнддээ онцгой анхаарах болсон өнөө үед Альпын нуруунд 250 сая жилийн өмнө үүссэн байгалийн ууршсан давсыг хэрэглэх нь таны шилдэг сонголт байх болно. Та өөрийн хэрэгцээнд тохирох энгийн, йоджуулсан, фтортой, фолийн хүчилтэй давснуудаас сонголтоо хийгээрэй.

story-image

Werder Feinkost GmbH

1873 онд анх байгууллагдсан ХБНГУ-ын Werder Feinkost үйлдвэр нь ямагт дээд зэргийн чанарыг баримталж ирсэн. Бидний амжилт бидний баялаг түүх, манай баг хамт олны арвин туршлага, үргэлж шинэлэг бүтээгдэхүүн боловсруулах чадварт оршдог. Бид чанарын өндөр зэрэглэлийн түүхий эдийг амттай бүтээгдэхүүн болгож таны хэрэгцээнд санал болгож байна.

story-image

HAHNE Muehlenwerke

170 гаруй жилийн түүхтэй ХБНГУ-ын HAHNE үйлдвэр нь жижиг тээрэмнээс үйл ажиллагаагаа эхэлж Европын хамгийн том үр тариа нийлүүлэгчдийн эгнээнд орсон. Өдгөө олон жилийн туршлага дээр суурилсан олон төрлийн үр тарианаас гаргаж авсан бүтээгдэхүүнүүдийг дэлхий даяар нийлүүлж байна. HAHNE бүтээгдэхүүнүүддээ хамгийн өндөр чанарын стандартыг тогтоохоос гадна түүхий эд нийлүүлэгчдийг нарийн шалгуурын дагуу сонгодог. HAHNE химийн бордоо болон шавьж устгагчаас бүрэн татгалзсан тул та бүтээгдэхүүний чанарт эргэлзэхгүй байж болно.

story-image

Mutti S.p.A.

Mutti нь хэрэглэгчийн сэтгэлд нийцэх хамгийн дээд зэргийн улаан лоолийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид Итали улсын Парма-д байрших ба энэхүү газар 120 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Дэлхий даяр бидний бүтээгдэхүүнүүдийг амтархан иддэг бүх хэрэглэгчиддээ зориулан хамгийн сайн чанарын Италийн №1 улаан лоолийг ирээдүйд ч гэсэн тасралтгүй хүргэсээр байх болно.

Хүсэлт илгээх