card

Бидний тухай

Просум Интернэйшнл ХХК нь худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани. Бид эрүүл, сайн чанартай, хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцэх бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн нарийн судалгаа, баг хамт олны арвин туршлага, олон улсын чиг хандлага дээр үндэслэж Монгол улсынхаа хэрэглэгчдэд санал болгодог. Манай компани нь бизнесийн ёс зүйтэй, найдвартай түнш хэмээн олон улсад үнэлэгдэж олон улсын томоохон үйлдвэрүүдтэй тууштай хамтарч ажиллаж байна.

Алсын хараа

Харилцагч төвтэй, тогтвортой өсөлттэй, зах зээлийн судалгаагаар тэргүүлэгч, шинийг эрэлхийлэгч компани байх.

Эрхэм зорилго

Эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, сайн чанартай, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд сэтгэлийн таашаал авчрах бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтмол санал болгох.

Үнэт зүйлс

Харилцагчдаа хүндэлж, тэдэнд сэтгэлээсээ үйлчилнэ. Шударга ёсыг эрхэмлэж, ялгаварлан гадуурхлыг хална. Өөрсдийгөө ямагт хөгжүүлж, бусдыгаа дэмжиж, хамтдаа бүтээнэ. Байгаль орчноо хайрлаж, тууштай хамгаална.

 

Хүнс

Просум Интернэйшнл ХХК нь ХБНГУ болон Итали улсын тэргүүлэгч хүнсний үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютор. Бид эрүүл, чанартай, хэрэглэгчийн сэтгэлд бүрэн нийцэх хүнсний бүтээгдэхүүнийг Prima нэрийн доор хэрэглэгчиддээ хүргэж байна.
Prima вебсайт
Хүнс

Сурталчилгаа

Просум Интернэйшнл ХХК нь олон улсын зах зээлд тэргүүлэгч сурталчилгаа, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн (promotional products) үйлдвэрлэгчдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Манай байгууллага тус салбарын нэр хүндтэй олон улсын PSI холбооны гишүүн. Бид ХБНГУ-ын Senator, UMA, Швейцарь улсын Prodir, SIGG зэрэг үйлдвэрүүдийн сайн чанарын бал, үзэг, тэмдэглийн дэвтэр, аяга болон бусад бүтээгдэхүүнийг харилцагчиддаа тогтмол санал болгож, мэргэжлийн зөвлөгөө өгч байна.
Сурталчилгаа

Жижиглэнгийн худалдааны шийдлүүд

Просум Интернэйшнл ХХК нь салбартаа тэргүүлэгч Wanzl, MAGO, AHT, Siffron зэрэг үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид Монгол улсын жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд сайн чанарын бүтээгдэхүүн, цогц шийдлүүд санал болгон, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Мөн, бид олон улсын мэргэжлийн зураг төслийн багаар дэлгүүрийн талбайн зохион байгуулалт, концепцийг боловсруулах, үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх логистик, түгээлтийн шийдлүүдийг нэвтрүүлэх тал дээр зөвлөгөө өгч байна.
Жижиглэнгийн худалдааны шийдлүүд

Агуулах ба түгээлтийн шийдлүүд

Просум Интернэйшнл ХХК нь агуулахын тоног төхөөрөмж, систем үйлдвэрлэгч ХБНГУ-ын Jungheinrich, түгээлт, ачааны тэргэнцэр үйлдвэрлэгч Wanzl, бараа тээвэрлэлтийн дахин ашиглагдах хуганцар сав үйлдвэрлэгч Нидерландын Schoeller Allibert, хуванцар поддон үйлдвэрлэгч ХБНГУ-ын Craemer, агуулахын техникийн цул болон хийлдэг дугуй үйлдвэрлэгч ХБНГУ-ын Continental, сэрээт ачигчийн төрөл бүрийн хавчдаг гар үйлдвэрлэгч KAUP, дунд болон том оврын түгээлтийн бүхээгтэй машины хураагддаг ачааны лифт үйлдвэрлэгч Palfinger зэрэг үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид агуулахын үйл ажиллагааны үр бүтээмж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, олон улсад туршигдсан шийдлүүдийг нэвтрүүлэх тал дээр харилцагч байгууллагууддаа зөвлөгөө өгч, үйл ажиллагааны онцлогт тохирох бүтээгдэхүүн санал болгож, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлж байна.
Агуулах ба түгээлтийн шийдлүүд

Тоглоомын талбайн шийдлүүд

Просум Интернэйшнл ХХК нь Дани улсын KOMPAN, Итали улсын The Placemakers, ХБНГУ-ын Polytan үйлдвэрүүдийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Бид Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тоглоомын талбайг олон улсын стандартад хүргэх зорилготой тус үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. Бидний санал болгож буй тоглоомын талбайн шийдлүүд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй сэтгэн бодох чадвар, бие бялдарын хөгжил, нийтэч сэтгэлгээг дээшлүүлэхэд ач тустай.
Тоглоомын талбайн шийдлүүд

Наамал дүнзэн байшин

Просум Интернэйшнл ХХК нь ОХУ-ын наамал дүнзэн байшингийн хамгийн том үйлдвэр болох Holz House-н Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч. Holz House нь угсрахад бэлэн амины болон үйлчилгээний орон сууцны бэлдцийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэхээс гадна наамал дүнзэн байшингийн зураг төслийг олон улсын стандартын дагуу боловсруулдаг. Holz House салбартаа 20 гаруй жилийн туршлагатай ОХУ-ын №1 үйлдвэр юм.
Наамал дүнзэн байшин

Хүсэлт илгээх